12.24

Үргүйдлийг иогоор эмчлэх төгс аргыг танилцуулав

Нурууны суулт, аарцаг ясны хазайлтаас болж сав нь гажсан байх магадлалтай гэнэ. Хүний сав гажсанаас болж өндгөвч нь даавраа сайн ялгаруулж чадахгүй, үр тогтоох суваг битүүрдэг.

Манай өдөрлөгт оролцсон бүсгүйчүүдэд "Ривади иога" төвийн захирал О.Хулангоогийн зөвлөгөө үнэхээр сонирхолтой, салахын аргагүй "амттай" байлаа. Оролцогчдод маань инээх шалтгаан, баяр хөөр, сэтгэлийн амралт өгсөн О.Хулангоод Монголжингоо нь маш их баярлалаа. 

Оролцогч бүсгүйчүүд маань О.Хулангоогийн зөвлөгөөг сонсоод өөр зүйлд сатаарах ч завгүй байв. Нурууны суулт, аарцаг ясны хазайлтаас болж сав нь гажсан байх магадлалтай гэнэ. Хүний сав гажсанаас болж өндгөвч нь даавраа сайн ялгаруулж чадахгүй, үр тогтоох суваг битүүрдэг. Үүнийг йогийн дасгалаар эмчилж болох юм байна гэдгийг О.Хулангоо мэджээ. 

Оролцогчдод маань алжаал тайлах 5-хан минутын гайхалтай дасгалыг ч бас зааж өгөв. Онцгойлон дурдахад, анхлан йог хийж байгаа хүнийг 10 хоног йог хийсэн хүнтэй харьцуулахад таван насаар залуу харагддаг гэнэ шүү. 

Манай оролцогчдод гоо сайхан, эрүүл мэнд, ээж болохын гайхамшгийн сайхныг хуваалцсан О.Хулангоодоо маш их баярлалаа. Дараа дахин уулзъя. 

Монголжингоо.мн сайтын хамт олон бид бүсгүйчүүддээ хамгийн, хамгийнийг зориулахаар өдөр бүр чармайн ажилладаг. Үүний маань нэг хэсэг бол мэдээж “Монголжингоо Тур” өдөрлөг юм. Эх орныхоо хамгийн сайхан гэсэн бүхэнтэй бүсгүйчүүдтэйгээ хамт танилцаж, аялал, урамшуулал, бэлгээр дүүрэн өдөрлөг зохиох нь бидний зорилго билээ.

Энэ удаад бид Монгол Улсын үндэсний шилдэг үйлдвэрлэгч АПУ компанийн сүүний үйлдвэртэй танилцах хүсэлтийг тус компанид тавьснаар ээлжит аялал маань тохиосон юм. Бидний хүсэлтийг хүлээн авч, дэлхийн жишигт нийцсэн, Монгол Улсын анхны сүүний бүрэн автомат үйлдвэртэй танилцах боломж олгосон АПУ компанид юуны өмнө талархлаа илэрхийлье.

Энэхүү өдөрлөгт маань урилгаар оролцож, бүсгүйчүүдэд маань иогоор хичээллэхийн гайхамшиг, иогоор хичээллэснээр түргэн хугацаанд жирэмслэх боломжтойг ойлгуулсан “Ривади иога” төвийн захирал О.Хулангоод гүнээ талархлаа илэрхийлье. Олон жил бяцхан хүнээ хүлээсэн олон эмэгтэй тус төвд яваад тун ч удалгүй гэнэтийн гайхалтай бэлгээр шагнуулсан байна лээ.

“Ривади иога” төвийн захирал О.Хулангоо ирсэн эмэгтэйчүүдэд маань маш сонирхолтой зөвлөгөө мэдээ дуулгасан юм.

Нурууны суулт, аарцаг ясны хазайлтаас болж сав нь гажсан байх магадлалтай гэнэ. Хүний сав гажсанаас болж өндгөвч нь даавраа сайн ялгаруулж чадахгүй, үр тогтоох суваг битүүрдэг. Үүнийг йогийн дасгалаар эмчилж болох юм байна гэдгийг О.Хулангоо мэджээ. Энгийн эмэгтэйчүүд йогоор хичээллээд 10 хоноогүй байхад жирэмслэх магадлал нь маш өндөр болсон байдаг гэнэ. Тэгэхээр йогийн дасгал хөдөлгөөн нь эмэгтэй хүний дааврын хэмжээг ихэсгэж илүү тайван, уур уцааргүй болгодог гэсэн үг. Мөн эмэгтэй хүний өндгөвч савыг дотроос нь эрүүлжүүлж үрийн сувгийг эрүүл байлгадаг. Тиймээс сүүлийн үед бүсгүйчүүд жирэмсэн болох гэж йогоор хичээллэдэг болоод байна.

Ер нь йога хийж байгаа үед эмэгтэйчүүдийн өндгөвч, сав, нуруу, хөл гарын уян хатан байдалд маш сайн, зүрх судас, судас хатуурах өвчинд нэрвэгдэхгүй, үс уналтыг зогсооно, нүүрний батга, толбо хүртэл арилдаг. Учир нь, йогийн дасгалууд нь тунгалгийн судсыг тэжээж өгдөг. Тиймээс йогоор хичээллэж байгаа хүний арьс дотроосоо гэрэлтэж, маш их энергитэй харагдаж эхэлдэг. Анхлан йог хийж байгаа хүнийг 10 хоног йог хийсэн хүнтэй харьцуулахад таван насаар залуу харагддаг. Сунгалтын дасгал хийж таталтад орж бүх арьс нь тэнийдэг. Йог хийгээд биеэс нь ялгарч буй хөлс нь эргээд тухайн хүний биед юугаар ч орлуулшгүй эм болдог хэмээн тэрээр тайлбарласан юм.

“Ривади иога” төвтэй холбогдож илүү дэлгэрэнгүйг мэдэхийг хүсвэл эрхэм та 94007878дугаарын утсаар холбогдоорой. Мөн https://www.facebook.com/pages/Rivadi-Yoga/162928843914666?fref=ts энэхүү хуудсаар дамжуулан зочилж болох юм билээ.

Бас нэгэн гайхамшигтай мэдээг О.Хулангоо бидэнд дуулгасан юм. Тэрээр манай өдөрлөгт оролцсон бүх бүсгүйчүүдийг өөрийн иога төвдөө томоохон хямдралтай үнээр явах эрхийг олгосон юм шүү.

www.mongoljingoo.mn