12.14

Сонсгол муудах

Сонсгол муудах нь дуу авиаг  хүлээн авах хэсэг, дуу дамжууулах хэсгийн гэмтлийн үед үүсдэг шинж тэмдэг юм. 60 наснаас хойш бараг хүн болгоны сонсгол тодорхой хэмжээгээр сулардаг бол 70 наснаас хойш сонсгол хурдацтай мууддаг.

Шалтгаан
Нас ахихтай холбоотой хямралаас өмнө сонсгол муудахад нөлөөлдөг гол хүчин зүйл нь удаан хугацаагаар үргэлжилсэн чанга дуу авианы үйлчлэл юм. Үүнд моторын дуу, галт зэвсэг, эсвэл орчин үеийн цохилтот хөгжмийн чимээ зэрэг өндөр децибелтэй дуу авиа орно. Чанга дуу авианы нөлөөгөөр хэнгэрэгийн авиа мэдрэгч мэдрэлийн эсүүдийг үзүүр үхждэг.
Хэнгэрэгийн мэдрэлийн эсүүдийн тусламжтайгаар хүн дуу авиаг сонсож байдаг. Иймд хэнгэрэг хагарах -ад сонсгол муудах нь зүйн хэрэг. Хэнгэрэг нь янз бүрийн шалтгааны улмаас цоорч магадгүй байдаг. Үүнд:
Чихний халдварт өвчин
Усанд шумбах
Шүхрээр үсрэх
хүндийг өргөлт зэрэг чихний даралтын хүчтэй хэлбэлзлийн нөлөөнд ордог спортоор хичээллэх.
Мөн хэрлэг төст үений үрэвсэл, тэмбүү, Меньерийн өвчин, чих хатуурах зэрэг өвчин нь дүлийрэлд хүргэдэг.
Зарим хүний сонсгол нь маш хүчтэй антибиотикуудын нөлөөгөөр мууддаг. Заримдаа усанд сэлэгчдийн чихэнд ус орох, чихэнд хулхи хуралдах, дунд чихний үрэвслийн үед сонсгол мууддаг.
Явц
Сонсгол сулрах үед хүн дуу авиаг муу сонсдог болж эхлэдэг ч шалтгааныг нь тогтооход тус болдог бус шинж тэмдгүүд давхар илэрдэг.
Оношлогоо
Сонсгол муудсан үед чих хамар хоолойн эмчид заавал ханд. Сонгол муудах шалтгааныг тодорхойлохын тулд сонсголын үйл ажиллагаан байдлыг тодорхойлох хэрэгтэй. Ингэхийн тулд камертоны сорил, сонсголын бичлэг зэргийг хийж акуметрийн ба аудиологийн үзүүлэлтүүдийг шинжилнэ.
Нэмэлт илүү мэдээлэл сайтай аргад аудиометрийн арга ордог. Үүнийг 8000 Гц –аас дээш давтамжтайгаар хийдэг. Сонгол муудсан хүмүүсийн шинжилгээнд импедансометрийн аргыг оруулах шаардлагатай. Тэнцвэрийн аппаратын судлах нь шинжилгээнд чухал ач холбогдолтой байдаг.
Эмчилгээ
Сонсгол муудахын шалтгаан янз бүр байж болох тул зөв онош тавиулж, зохих эмчилгээ хийлгэхийн тулд заавал эмчид хандах хэрэгтэй. Сонсгол сулрах эрсдлийг багасгахын тулд дараах арга хэмжээг авах хэрэгтэй, үүнд:
•    Чихэвч хэрэглэх. Зурагт үзэх, радио чагнахад дуу нь сул сонсогддог бол чихэвч хэрэглээд үзэх хэрэгтэй.
•    Чихээ шуугианаас хамгаалах. . Чимээ шуугиан ихтэй нөхцөлд ажиллахдаа хамгаалах чихэвч хийх хэрэгтэй.
•   Хэт их дуу чимээтэй газар очихоос зайлсхийх. Жишээлэхэд, рок концертын үед хөгжмийн шуугианы түвшин нь онгоцны тийрэлтэт хөдөлгүүрийнхтэй адил байдаг. Ийм хүчтэй дуу сонсголд сайнаар нөлөөлөхгүй нь мэдээж.
•    Чихний хулхийг авахдаа анхаарал болгоомжтой байх.

www.emch.mn