11.17

Рахитын үед илрэх шинжүүд


Витамин Д дутагдлын шалтгаант рахит өвчний үед маш олон төрлийн шинжүүд илэрч болдог. Тэдгээрийг доор дурьдсан бөгөөд таны хүүхдэд эдгээр шинжүүдээс илэрч байвал та мэргэжлийн эмчид хандаж рахиттай эсэхийг оношлуулах, витамин Д-ийн дутмагшил байгаа эсэхийг магадлах шаардлагатай.
 
• Ясны бэхжих үйл явц алдагдаж авах ачаалал нь нэмэгдсэнээс ясаар өвдөх
• Ясны хэлбэр алдагдаж муруйх, бугуйн яс товойж бүдүүрэх
• Булчин суларлын улмаас хожуу сууж, мөлхөх, хөлд орох
• Хөлд орох үед биеийн ачааллыг авч байдаг шилбэ, дунд чөмөгний яс бэхжиж чадаагүйгээс паацаганаж алхах, хөлөө чирж явах
• Үе тэнгийнхнээсээ өсөлт нь хоцрох
• Булчин татвалзах
• Цочромтгой болох
• Хавирга өвчүүтэй нийлэх хэсгээр овойж томрох
• Бугуйн яс томорч бүдүүрэх
 
Рахитын улмаас хөлний яснууд муруйж тахийсан байдал
Рахиттай хүүхэд паацаганаж алхдаг
Рахитын улмаас хүүхдийн бугуйн яс бүдүүрч томорсон байна
 
Хамгийн харамсалтай нь витамин Д дутагдлын шалтгаант рахитыг цаг алдалгүй илрүүлж, үр дүнтэй, эмчийн хяналтанд, тогтвортой эмчлэхгүй бол хүүхэд 3 нас хүрч мөгөөрс байсан яснууд нэгэнт хэлбэржиж хатуурсан үед бүрэн засрах ямарч боломжгүй болдог ажээ. Тиймээс та хүүхдийнхээ хэвийн өсөлт хөгжил, цаашдын ирээдүйд анхаарч эмчийн зааврын дагуу витамин Д дутагдлаас сэргийлж, рахит үүссэн бол цаг алдалгүй эмчлүүлж байгаарай.