03.03

Брокли идэх ёстой 10 шалтгаан

Дэлхийн хамгийн эрүүл хүнсний жагсаалтад зүй ёсоор багтдаг хүнсний ногоо бол яахын аргагүй брокли буюу цэцэгт байцаа юм. 

Цэцэгт байцаанд  ус,  сахар, уураг,  эслэг, эрдэс давс, С амин дэм, мөн В1, В2, РР, К амин дэмүүд агуулагддаг бөгөөд цусны даралтыг тэнцвэржүүлэх онцгой нөлөөтэй. Броклинд байдаг фолийн хүчил цусан дахь холестерины хэмжээг бууруулахаас гадна цус багадахаас сэргийлнэ. Мөн найрлаганд нь байх тартараны хүчил хэт таргалалтын  эсрэг үйлчилнэ. Байцааны ислэг чанар нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлж, хоолны шингэцийг сайжруулдаг. Тиймээс та бүхэн энэ ногоог аль болох өдөр тутам хэрэглэж хэвшвэл доорхи зовиуруудыг бүр мөсөн мартаж болно хэмээн дэлхийн хүнсээр эмчлэх холбооны мэргэжилтнүүд зөвлөдөг аж. 

1. Хавдрын эсрэг тэмцэнэ
2. Тураах үйлчилгээтэй
3. Чихрийн шижингээс сэргийлж, цусан дахь сахарын хэмжээг багасгана
4. Зүрхний өвчнийг анагаана
5. Яс бэхжүүлж, ясны сийрэгжилтээс сэргийлнэ
6. Цусны даралтыг тэнцвэржүүлнэ
7. Түрүү булчирхайны үйл ажиллагааг дэмжиж, чалх сайжруулна
8. Арьсыг өнгөлөг болгоно
9. Нүдний хараанд сайн
10. D витаминыг юунаас ч илүү нөхнө