04.29

Бөөрөлзгөнө өмөн үүн эсийг устгадаг

Өмнөд Каролина муж дахь Клемсоны их сургуулийн судлаачид бөөрөлзгөнө өмөн үүн эд эсийг устгадаг үйлчилгээтэйг тогтоосноо мэдээлжээ. Судлаачид туршилтад орсон амьтдад бөөрөлзгөний ханд өгсний үр дүнд бүдүүн гэдсэн дэх үүн эд эсийн90 хувь үхсэн байна. Бөөрөлзгөнө антиоксидант шинж чанартай гэдгийг хүмүүс эртнээс мэддэг. Энэ нь уг жимсгэнд агуулагддаг зарим бодисын нэгдэлтэй холбоотой гэж таамагладаг ч өмнө нь эрдэмтэд зөвхөн зарим зүйлийн бөөрөлзгөнө ийм шинж чанартай гэж үздэг байжээ. Харин энэ удаад бүх төрлийн бөөрөлзгөнө ийм шинж чанартай гэдгийг тогтоосон байна. Үүнээс гадна энэ жимсэнд витамин С, бие махбодид тестостерон бүрэлдэхэд оролцдог магни зэрэг хүнд ашиг тустай олон төрлийн бодисыг агуулдаг гэнэ. - See more at: http://www.unen.mn/content/49317.shtml#sthash.v7VpuhlG.dpuf