03.28

Псориаз буюу хайрст үлдээс салсан тэдний туршлага

Зовиурлаж өвдөхгүй ч сэтгэл санаа хямрааж ажлаа хийж, сургуульдаа явж чадахааргүй болтол нөлөөлдөг арьсны архаг эмгэг буюу хайрст үлд яг юунаас болж гардаг нь одоо болтол тодорхойгүй аж. Гэхдээ энэ өвчинтэй тэмцэж байгаа олон хүн янз бүрийн зүйл хэрэглэж, эмчилгээнд явж үр дүнг нь үзсэн байна. Тэд энэ тухай цахим орчинд санал бодлоо хуваалцсан талаар саяхан олж харсан юм. Биеэрээ хайрстай улаан тууралттай 10 жил явсны эцэст дархлаандаа сайн дэмжиж курс эмчилгээ хийлгэж энэ өвчнөөс салсан нэг нь байхад 20 жилийн хугацаанд аль сайн гэсэн бүхнийг хэрэглээд ч үр дүнд хүрээгүй хүн ч байлаа. Тэд тэмээний шээс, барагшун, салимон хэрэглэж хайрст үлдээс салсан тухайгаа цухас дурджээ. Ингээд тэдний заримтай захидлаар холбогдож хэрхэн үр дүнд хүрсэн талаар ярилцлаа.

45 настай эмэгтэй Х: Тэмээний шээс уламжлалт эмчилгээ

Гурван жилийн өмнө уламжлалт эмчилгээ болох тэмээний шээсээр хайрст үлдээ эмчлүүлсэн хүнээс энэ талаар дуулаад өөр дээрээ хэрэглэж эхэлсэн. Тэмээний шээсний бэлдмэл байдаг юм билээ. Гэхдээ би хөдөө хамаатныдаа очиж шээсийг нь түрхэж шавшиж хэрэглэсэн. Энэ үеэр хоол унд,ажлын ердийн дэглэм барьсан. Өдөрт хоёр удаа өглөө эрт, орой унтахын өмнө хэрэглэсэн. Арав хоногийн дотор хайрст үлд багасч эхэлсэн. Эхний хэдэн өдөр их загатнаж байсан боловч уалгүй загатнахаа больдог юм билээ. Гэхдээ тэмээний шээс түрхэсэн хэсгээр арьс хуурайшиж хагардаг. Энэ үед тос, тэмээний чөмөгний тос түрхэвэл илүү сайн гэж дуулсан болохоор тэмээний чөмөгний тос түрхэсэн. 15 хоногийн дараа ерөнхийдөө биеэр гарсан хайрстай улаан зүйл арилсан. Тэрнээс хойш хааяа ядрахаар үсэн дотор жоохон гардаг болсон. Тэр үед биеийнхээ дархлааг сайн дэмжиж амин дэмтэй хоол хүнс хэрэглэн ядрахгүй байвал арилчихдаг.  

28 настай эрэгтэй Ш: Салимон эдгээдэг гэж санаагүй явлаа

Долдугаар ангиас эхэлж гарсан. Ядарч, даарахаар ихэсч, хааяа багасч явсаар арваад жил болсон. Салимон курсээр хэрэглэхээр алга болж байна гэж дуулаад өнгөрсөн жил гурван хоёр сар хэрэглэсэн. Биеийн минь ихэнх хэсгээр байсан псориаз бага багаар арилж одоо юу ч үгүй болсон. Ядрахгүй, согтууруулах ундаа чихэрлэг зүйл хэрэглэхгүй амин дэмтэй хоол хүнс түлхүү хэрэглээд байвал дахиж гардаггүй юм байна.

35 настай эрэгтэй Л: Барагшун хэрэглэж үзээрэй

Олон жил олон янзын юм хэрэглэж үзсэн. Хоол хүнсээ тохируулан хэрэглэж, ажил амралтаа зөв зохицуулахаар ойр зуур багасдаг. Гэвч ажлын ачаалал нэмэгдэн ядрах, сэтгэл санаа тавгүйрэхээр эргээд гарчихдаг. Энэ тохиолдолд барагшун хэрэглэхээр алга болчихдог. Барагшун хэрэглээд жил болж байна. Буцалгаж уухаар, буцалсан усанд найруулж уудаг ч байдаг. Өглөө, өдөр, оройд уудаг. Тааруулж хэрэглэвэл үнэхээр сайн хүний биед сөрөг нөлөөгүй. Барагшунаас өөр олон зүйл хэрэглэж байсан. Гэхдээ үүн шиг псориазыг эдгээж байгаагүй. Псориазтой хүмүүсийг барагшун хэрэглэж үзээрэй гэж хэлмээр байна.

www.mongoljingoo.mn