03.03

Ярилцах сэдэв: Нөхрийнхөө цалинг эхнэр нь зарцуулах нь зөв үү? Яагаад?

Тэртээ тэргүй өдөр тутмын амьдралын зардалд зарцуулагдах нь тодорхой юм чинь мөнгийг нь өөр дээрээ байлгасан нь дээр гэж боддог уу, эсвэл эхнэр нөхөр хоёр тус тусдаа санхүүгээ барих ёстой гэж чи боддог уу?

- Том зүйл дээр хамтдаа буюу нөхрийнхөө шийдвэрийн үндсэн дээр мөнгөө зарцуулж, өдөр тутмын жижиг зүйл дээр эхнэр нь өөрөө мэдээд мөнгөө зарцуулсан нь дээр. Мэдээж нэг гэр бүл учир санхүүгээ нэгтгэх нь зөв гэж боддог. (31 настай У)

- Эхлээд ямартай ч ярилцаж нөхөр маань юу гэж боддог талаар асууж мэднэ. Миний хувьд бол заавал ийм тийм байх ёстой гэсэн бодол байхгүй болохоор аль болох бие биедээ амар бас тааламжтай аргаар нь шийднэ дээ. (26 настай Ө)
- Энэ бол нөхөр гэж хувь хүний өөрөө юу гэж бодохоос л шалтгаалах байх. Өөрөө өгөхгүй бол надад өг гэж албадах хэрэггүй шүү дээ. Манай нөхөр лав цалингаа аваад өөрийнхөө хэрэгцээний мөнгийг авч үлдээд үлдсэнийг нь надад өгдөг. (29 настай Г)

Харин чи юу гэж бодож байна?

www.goolingoo.mn