04.07

Өдөрт 3 литр кола уусны үр дүн

Нэгэн эр өдөрт 10 лааз кола ундаа цааш нь харуулдаг гэнэ. Бүр 10 сарын турш шүү. Гэхдээ  энэ туршилт байсан бөгөөд бүх үйл явц эмч нарын бүрэн хяналтанд байжээ.
Ингээд 10 сарын дараа гарсан үр дүнг харахад мань эрийн биеийн жин есөн кг-аар нэмэгдэж, хуримтлагдсан өөхний хэмжээ 60 хувиар ихэссэн үзүүлэлт гарчээ. Энэ туршилтыг зүгээр ч нэг хийгээгүй бөгөөд америкчуудын тал хувийнх нь өдөр тутмын кола ундааны хэрэглээний үр дүнг ийн гаргажээ.
Тодруулбал хоёр америк тутмын нэг нь өдөрт 10 лааз буюу гурван литр гаруй кола уудаг юм байна. Тиймээс л тэд илүүдэл жингээсээ болоод шаналж буй хэрэг аж.