02.29

Цахилгааны төлбөрийн мэдээллийг нэхэмжлэхээс хэрхэн унших вэ?

Цахилгааны төлбөрийн нэхэмжлэх нь тухайн хэрэглэгчийн цахилгааны сарын хэрэглээ, төлбөрийн хэмжээ, хэрэглэгчийн хамаарах борлуулалтын цикл, тооцоо хийх хугацаа зэрэг хангагч - хэрэглэгч хоорондын гэрээний хэрэгжилтийг хангахад шаардлагатай анхан шатны мэдээллийг агуулж байдаг.

Манай компанийн борлуулалтын ажилтнууд хэрэглэгч таны тоолуурын заалтыг борлуулалтын циклийн тогтсон хугацаанд бичиж, тухайн сарын хэрэглээнд үндэслэн төлбөрийг тооцоолж нэхэмжлэхийг бэлтгэн сонгосон банкинд тань болон мэдээллийн баазад бүртгэлтэй электрон шуудангийн хаягаар илгээдэг.

Хэрэглэгч таны цахилгаан эрчим хүчний төлбөрийг ямар  зарчмаар тооцдог болохыг нэхэмжлэхийн мэдээлэлд үндэслэн харуулъя.

Төлбөрийн нэхэмжлэлд тусгагдсан дараах мэдээлэлд үндэслэн төлбөр тооцоологддог. (Зурагт тэмдэглэгдсэн дугаараар мэдээллийгдугаарлав.)

1.    Тоолуурын өмнөх болон одоо заалтын зөрүүгээр гарсан цахилгаан эрчим хүчний тухайн сарын хэрэглээ

2.    Тариф /төгрөг/- Тухайн хэрэглэгчийн болон тарифын ангилалд хамаарах Эрчим хүчний зохицуулах хорооноос  баталсан үнэ тариф

3.    Цахилгаан эрчим хүчний төлбөрт тооцсон НӨАТ

4.    ЦЭХ-ний суурь хураамж - ЭХЗХ-ны 2014 оны 116 дугаар  тогтоол

5.    Телевизийн хураамж –РТХЭГ-ын даргын 2001 оны 403 тоот тушаалаар тогтоосон телевизийннэвтрүүлгийн үйлчилгээний төлбөр

 

6.    Хогны хураамж –НЗД-ын 2011 оны 472 тоот захирамжийн дагуу таны  гаргасан хогийг тээвэрлэсний төлбөр, хог хаягдлын татвар

Зураг 2

Төлбөрийн нэхэмжлэлд тусгагдсан дараах мэдээлэлд үндэслэн төлбөр тооцоологддог. (Зурагт тэмдэглэгдсэн дугаараар мэдээллийг дугаарлав.)

1.    Тоолуурын өмнөх болон одоо заалтын зөрүү

2.    Коэффициент – тухайн хэрэглэгчид суурилагдсан хэмжүүрийн трансформаторын хүчин чадлаас хамааран өөр өөр байна.

3.    Хэрэглээ – Тоолуурын заалтын зөрүүг коэффициентээр үржүүлэн цахилгаан эрчим хүчний тухайн сарын хэрэглээг гаргана.

4.    Кос j- Хэрэглэгчийн хуурмаг хэрэглээнээс чадлын итгэлцүүр cos φхамааруулж төлбөрийг өсгөх хувь. ЭХЗХ-оос баталсан 2010 оны 109 дүгээр тогтоол, УБЦТС ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2010 оны 567 тоот тушаалын дагуу төлбөрийг  5-20% нэмэгдүүлж тооцдог.  Харин хуурмаг хэрэглээг тооцдог тоолуургүй тохиолдолд хэмжих багажаар хэмжсэн хэмжилтийн дүнгээс хамааруулан өсгөн тооцно.

5.    Тариф /төгрөг/ - Тухайн хэрэглэгчийн болон тарифын ангилалд хамаарах ЭХЗХ-оос баталсан үнэ тариф

6.    Хоосон явалт – Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 36 дугаар заалтын дагуу хувийн эзэмшлийн дэд станцтай хэрэглэгчид тавигдсан  хүчний трансформаторын төрөл, хүчин чадлаас хамаарсан үйлдвэрийн паспорт дээрх алдагдлыг трансформаторын ажилласан цагөдрөөр үржүүлэн трансформаторын хоосон явалтыг  тооцдог.

7.    НӨАТ, НӨАТ(үйлч)- Цахилгаан эрчим хүчний төлбөрийн дүнд тооцоологдсон НӨАТ болон баримтын үнийн  НӨАТ

8.    Баримтын үнэ - Таны төлсөн төлбөрийг эрчим хүчний төлбөрийн нэгдсэн дансанд бүртгэх, цахилгаан үйлдвэрлэгч, түгээх байгууллагуудад хуваарилах зэрэг гүйлгээнд холбогдох банкны үйлчилгээний хураамж, хэрэглэгчид цахим болон цаасан хэлбэрээр нэхэмжлэх хүргэх, хэрэглэгчийн хэрэглээ төлбөрийн мэдээллийг банк, Татварын байгууллага зэрэгт мэдээлэхтэй холбоотой бүх зардал багтдаг.

Хэрэглэгч та цахилгаан эрчим хүчний хүчдэлийг салгуулж залгуулах, тоолуур холбуулах гэх мэт төлбөрт үйлчилгээ нэмэлтээр авсан, дуудлага өгсөн тохиолдолд үйлчилгээний төлбөр мөн нэмэгдэж нэхэмжлэгддэг.

Хэрэглэгч та дээрх төлбөр тооцооны баримтаас өөрийн цахилгааны хэрэглээ, бусад тооцоог бүрэн харах ба үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл, төрөл бүрийн үйлчилгээ, лавлагаа тодруулга авах бол www.tog.mnвэб сайт,дуудлагын төвийн 70047004 утсаар холбогдох мөн бүх төрлийн үйлчилгээг цахимаар авах бол http://my tog.mnхаягаар хандаарай.

www.TOP.mn