02.15

Хамрын хийд олны хөлөнд дарагджээ

Билгийн улирлын “Гал” Бичин жил гарснаас хойш Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт байх Хамарын хийд, Ханбаян зүрх хайрханыг зорих сүсэгтэн олны тоо эрс нэмэгдсэн талаар тус нутгийн иргэд мэдээллээ.

Сүсэгтэн олон шинийн 15-ндаа багтаж тэр жилийнхээ засал номоо хийлгэхээр яардаг тул ийнхүү Хамарын хийдийн цогчин дугана хөл хөдөлгөөнөөр дүүрэн, очер дугаар ихтэй, лам нар чөлөө завгүй ном уншлагатай байгаа гэнэ.

Ном бичээч хүмүүсийн хэлж буйгаар хүмүүс номоо бичүүлчихээд л уншуулах гээд яараад байдаг. Гэтэл хүмүүст хэрэгтэй нийтлэг олон номыг хуруулж байгаад нэгэн цагт уншдаг, үүнийг тайлбарлаж хэлэхээр зарим хүмүүс ойлгодоггүй аж.

Үүнээс гадна говийн есдүгээр дүрийн ноён хутагт Данзанлувсантүдэв ойрын өдрүүдэд хийддээ заларч олон түмэндээ зориулж ном айлдаж буй нь зочин гийчдийн тоог нэмэгдүүлэх шалтгаан болжээ.

Б.Дэжид